EN MN
Contact

Антифрийз -40c

Company News

  • Онцлог: Ууршилт бага, тослог чанар сайн, хүйтэнд хөлдөхгүй
  • Өнгө: Ногоон
  • Хэмжээ: 4л, 18л

Автомашины хөдөлгүүрийг хөргөхөд хөргөлтийн шингэн буюу Antifreeze хэмээх шингэнийг хэрэглэдэг. Хөргөлтийн шингэн нь автомашины хөргөлтийн системийн тогтвортой ажиллагааг хангадаг. Мөн хөргөлтийн систем болон хөдөлгүүрийн блок доторх хана зэргийг зэврэлт, өнгөр тогтохоос хамгаалж тосолж өгөх үүрэгтэй.
Antifreeze гэдэг нь anti-эсрэг, freeze-хөлдөх гэсэн үгний нэгтгэл ба бага температурт хөлддөггүй шингэний нэгдсэн нэр юм. Хөргөлтийн шингэн нь этиленгликол, пропиленгликоль, глицерин нэг атомт спирт зэргийн устай хольсон шингэн юм. 1996 оноос хойш үйлдвэрлэгдсэн бүх автомашинууд antifreeze хэрэглэх нь зүйтэй. Өмнө нь Монголчууд тосолыг өргөн ашигладаг байсан бол орчин үеийн автомашины хөдөлгүүрийг хөргөхөд Antifreeze-ийг ашиглаж байна. Үйлдвэрлэгчид Antifreeze-д төрөл бүрийн бодис ашиглаж өнгийг нь өөрчилдөг, энэ нь ямар нэгэн чанарын нөлөөгүй байдаг.

Хөргөлтийн шингэнд тавигдах шаардлагууд:
1. Дулаан нэвтрэлт сайтай байх
2. Буцлах болон уурших температур өндөр байх
3. Царцах температур бага байх
4. Хөргөлтийн системд тунадас үлдээхгүй байх
5. Хөөсрөхгүй байх
6. Байгаль орчинд хор нөлөөгүй байх