EN MN
Contact

ADBLUE шингэн

Company News

  • Adblue нь эрдэсгүйжүүлсэн ус болон шүвтэр агуулсан өндөр цэвэршүүлэлт бүхий өнгөгүй шингэн бөгөөд хөдөлгүүрийн жигд ажиллагааг хангаж, хорт утаа, тортог хаялтыг 90% хүртэл багасгана. Adblue шингэнийг мөн Diesel Exhaust Fluid (DEF) гэж нэрлэдэг.

    Ямар машинд ADBLUE хэрэглэдэг вэ?

    SCR (Selective Catalytic Reduction) системтэй суудлын болон ачааны тээврийн хэрэгслийн дизель хөдөлгүүрт хэрэглэнэ. Энгийнээр хэлбэл таны автомашин түлшний банкнаас гадна цэнхэр өнгөтэй эсвэл adblue гэсэн бичигтэй таг бүхий тусдаа банктай бол Adblue шингэнийг хэрэглэнэ гэсэн үг.

    Автомашины ADBLUE дууссан тохиолдолд яах вэ?

    Ихэнхи автомашин Adblue дуусах дөхөхөд (3л орчим үлдэх үед) хянах самбарт анхааруулах дохио өгдөг. Adblue дууссанаар моторт ямар нэг гэмтэл учруулахгүй ч дахин дүүргэх хүртэл моторын хүчин чадлыг хязгаарладаг ба зарим тохиолдолд автомашин асахгүй байх нь ч бий.

    АНХААРАХ ЗҮЙЛС

    • AdBlue нь түлшний нэмэлт шингэн биш тул заавал зориулалтын банканд хийх
    • AdBlue шингэнийг түлш, тос, ус, бусад бүх төрлийн шингэн болон аливаа гадны биеттэй холихгүй, бохирдуулахгүй байх
    • Нарны шууд тусгалаас хол -6°C and 25°C хэмд хадгалж байх